Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов
ОХУ францын хэсэг эрдэмтэнд Адольф Гитлерийн гавлын ясны хэсэг, шүдийг үзэх боломж олгожээ.
Фашистын Германы толгойлогч Адольф Гитлер хор ууж, галт зэвсэглэн хэрэглэн 1945 онд Берлинд яг нас барсан байна. Профессор Филипп Шарльегийн удирдсан францын хэсэг эрдэмтэн ийм дүгнэлт хийснийг эрдэм шинжилгээний Phys.org порталд бичжээ.
Гитлерийн ясны нэг хэсэгМосквад хадгалагдаж байсан бөгөөд энэ нь шүд болон гавлын ясны хэсгүүд юм. Энэ нь Гитлерийнх биш, харин өөр хүнийх хэмээн таамаглаж байгаагаа өрнөдийн хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл түрүүнд нь илэрхийлж байсан нь Гитлер Антарктид руу юмуу Латин Америкийн орнууд руу зугадсан гэх яриа тарах шалтаг болсон билээ.
ОХУ германы дарангуйлагчийн ястай танилцах хосгүй боломжийг францын хэсэг шинжээчид олгожээ. Эрдэмтэд гавлын яс болон шүдийг шинжилснээр,Гитлер 1945 оны дөрөвдүгээр сард яг нас барсан бөгөөд эдгээр яс, шүд нь чухамхүү түүнийх гэсэн хоёрдмол санаагүй дүгнэлт хийсэн байна. Гавлын ясныбүтэц нь түүнийг нас барахаас нэг жилийн өмнө хийсэн гавлын ясны радиографтай яг тохирчээ.
“Шүдтүүний шүд, энд ямар ч эргэлзээ байхгүй. Гитлер 1945 онд нас барсныг бидний судалгаа нотлож байна...Гитлерийн тухай өөр бүх яриаг бид мартаж болно” гэж профессор Филипп Шарлье хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ