“Крымын гүүрийг бөмбөгдөхийг” уриалжээ
Телевизийн “Russia Today” суваг болон "Россия сегодня" олон улсын медиа группийнерөнхийэрхлэгч Маргарита Симоньян америкийн нэртэй “Washington Examiner” сонины нийтлэлийгтайлбарласан байна. Нийтлэл бичсэн сэтгүүлч Томас Роган Крымын гүүрийг бөмбөгдөхийг Украинд уриалжээ.
“Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ийнхүү манай гүүрийг агаараас бөмбөгдөхийг уриалжбайна. Зохиогчхэрхэн илүү сайн цохилт өгөхдэлгэрэнгүй зааварчилгаа өгчээ. Харин гүүрийг бүхэлд нь нурааж чадахгүй бол, хөдөлгөөнийг хэсэгхэн хугацаанд ч болов зогсоох хэрэгтэй. Надад бүхий л арга бий” гэж зохиогч бичсэн тухай тайлбараа Симоньян“Telegram”-д байршуулсан байна.
Ийм ажиллагаа явуулахыг уриалж байгаа нь төдийгүй, агаараас хэрхэн сайн цохилт өгөхийг сэтгүүлч Том Роганнарийн зааварчилсан нь ерөнхий эрхлэгчийн гайхшлыг төрүүлжээ.
Америкийн долоо хоног тутмын сонины нийтлэлийг ОХУ-ын парламентын дээд танхим -Холбооны зөвлөлийн сенатч Игорь Морозов түрүүнд нь тайлбарласныг РИА Новости агентлаг уламжилсан байна. Энэхүү өгүүлэлд террорын ажиллагаа үйлдэхийг шууд уриалж байгаа бөгөөд ингэхийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор олон улсын хэмжээнд хориглосон юм гэж Холбооны зөвлөлийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.
Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковамерикийн сонины өгүүллийг бастайлбарласан байна.“Үүнийгсолиорол хэмээн дүгнэж болно, тэр ч байтугай энэ нь хууль сахиулах байгууллагууд, түүний дотор АНУ-ын ийм байгууллагын анхаарал хандуулвал зохих унхиагүй сэтгүүл зүйн маш өөдгүй илрэл хэмээн би хэлэх байна” гэжКремлийн төлөөлөгч мэдэгджээ.
Крымын төрийн зөвлөлийн депутат Валерий Аксенов өгүүллийг тайлбахдаа, Крымын гүүрний хамгаалалтын алба“унтаагүй, ажиллаж байгаа” гэж тэмдэглэсэн байна. “Гүүрийг барихад аюулгүй байдлыг хангахасуудал инженерийн шийдэл гармагц л тавигдсан юм” гэж тэр дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ