БНАСАУ Өмнөд Солонгостой хийх уулзалтыг хойшлуулав

БНАСАУ өнөөдөр тавдугаар сарын 16-нд Өмнөд Солонгосын талтай хийх ёстой байсан өндөр хэмжээнийуулзалтыг хойшлуулжээ.Америк, өмнөд солонгосын цэргийнхэн хамтарсан сургуулилт хийж эхлэснээс болж ингэснийгЁнхап агентлаг уламжилсан байна.

Хоёр улсын хилийн Пханмунжом тосгонд болох ёстой байсан уулзалт хийх санаачлагыг БНАСАУ өөрөө гаргасан юм. Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар яриа хэлцээг сэргээж, Өмнөд, Умардад төөрөлдсөн төрөл төрөгсдийг уулзуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөж байжээ.

Умард Солонгосын эрх баригчид АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтыг цуцлахаар бас сүрдүүлснийг агентлаг тэмдэглэсэн байна. Ингэхдээ Трамп, Ким Чен Ун нарын уулзалтад бэлтгэх ажил үргэлжилж байгааг төрийн департамент мэдэгджээ.

АНУ-тай хамтран хийж буй “Max Thunder” сургуулилт тавдугаар сарын 15-нд Өмнөд Солонгост эхлэсэн юм.

Тактикийн сургуулилтадамерик, өмнөд солонгосын хоёр мянга орчим цэргийн албан хаагч оролцож байгаа ажээ.

АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 12-нд Сингапурт болох ёстой юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин