Элсээр барьсан шилтгээндээ 22 жил амьдарчээ

Рио-де-Жанейро хотод нэгэн эр элсээр барьсан шилтгээндээ 22 жил суусан тухай мэдээг РИА Новости сайт тавдугаар сарын 8-нд нийтлэжээ.

Амьдралын нөхцөлөөс болоод Марцио Матолиас орон гэргүй нэгэн байсан бөгөөд элсээр элдэв зүйл хийдэг сонирхолдоо хөтлөгдөж, өөртөө жинхэнэ ордон барихаар шийдсэн байна. Шилтгээнд номын дэлгүүр, номын сан байдаг аж. Тэрээр дэлгүүр, номын сан ажиллуулж багагүй орлого олдог байна.

Рио-де-Жанейро хотын захиргааны статистикийн мэдээгээр, түүний түрээсийн төлбөртавдаг мөнгө нь сарын дундаж цалингаас хоёр дахин их гэнэ.

Ийнхүү тэрээр орон гэртэй болсон төдийгүй энэ объектоос мөнгө олдог болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин