Ялалтын баярын үеэр террорын ажиллагаа үйлдэхээр төлөвлөж байжээ

Тусгай албаны ажилтнууд Москвад “Дийлдэшгүй мөнхийн хороо” ажиллагааны үеэр халдлага үйлдэхээр бэлтгэж байсан террористуудыг саатуулжээ. ОХУ-ын гадаад хэргийн орлогч сайд Олег Сыромолотовын ярьснаар, нэг дор хэд хэдэн бүлгийг саатуулсан байна. Тэд хэрэглэх зэвсгээ хэдийнэ бэлтгээд байсан ажээ.

“Тэд Сибирийн Шинэ Уренгой хотоос ирж явсан байна. Тэнд ойролцоогоор 17 нэгжлэг хийж, 20 хүн саатуулсан байна” гэж орлогч сайд ярьжээ. Террористуудыг илрүүлж, тэдэнд хяналт тавих европын систем оросынхоос арван жилээр хоцорч яваа юм. Одоо террористуудын тухай Оросын мэдээний санд 100 мянга гаруй хүн бий. Сөрөх тагнуулын үүрэг гүйцэтгэж, асуулга тавьж, террористуудыг бусдаас тусгаарладаг офицерууд нисэх буудлуудад ажилладаг гэж тэрээр хэлсэн байна. Энэ систем маш сайн гэдгээ харуулсан юм.Харин Европт ийм систем байхгүй гэж Сыромолотов тэмдэглэжээ.

Нийт Оросын хэмжээнд “Дийлдэшгүй мөнхийн хороо” арга хэмжээнд 10 сая 400 мянган хүн оролцсоныг ДХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ирина Волк мэдээлсэн юм. Нийт 2900 гаруй арга хэмжээ зохиогджээ. Нийслэлд уг арга хэмжээнд нэг сая гаруй хүн оролцсон нь дээд амжилт болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин