Nikkei: Солонгосын дайн дууссаныг зарлаж болно
АНУ зургадугаар сарын 12-нд ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уннарын хийх хэлэлцээний дүнгийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар зорьж байна.
Японы бизнесийн “Nikkei” сонин өнөөдрийн дугаартаа ингэж бичжээ. АНУ-ын засаг захиргааны учрыг мэдэх төлөөлөгчийн хэлснээр,БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох, түүнчлэн Солонгосын дайн дууссаныг зарлах тухай тодорхой тохиролцоог хамтарсан мэдэгдэлд оруулах боломжийг одоо хэлэлцэж байгаа аж.
Умардыг цөмийн зэвсэггүй болгох тодорхой хугацаа буюу 2020 оныг зааж өгч болох юм гэж сонинд онцлон тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ