Трамп, Ким Чен Ун нар Сингапурт уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзах огноо, газрыг зарлажээ. Тэрээр тавдугаар сарын 10-нд өөрийн твиттер хуудсанд ингэж бичсэн байна.

“Би Ким Чен Унтай зургаадугаар сарын 12-нд Сингапурт уулзана. Бид хоёрдаян дэлхийн энх тайвны тусын тулд уулзалтыг онцлог агуулгатайболгохыг мэрийнэ” гэж мэдээнд өгүүлжээ.

Трамп уулзах огноо, газар нэгэнт тодорхой болсон тухай тавдугаар сарын 4-нд мэдэгдээд, манай засаг захиргааУмард Солонгосын талтай “гол гол асуудлаар хэлэлцээ хийнэ” гэж цохон заасан юм.

Хоёр тал төрийн тэргүүн нарын уулзалт хийлгэхээр дөрөвдүгээр сарынэхнээсхэлэлцээ хийсэн юм. АНУ-ын гурван ирргэнийг Умард Солонгосын шоронгооссуллах нь хэлэлцээ хийх нэг болзол байжээ. Ийнхүү тавдугаар сарын 9-нд гурван америк иргэнийг шоронгоос сулласан юм.

АНУ, Умард Солонгосынуулзалт хийж магадгүй газрын тухай цуу яриа өмнө нь нэг бус удаа гарч байсан билээ. Тухайлбал, Сингапур, Монгол, хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжон тосгоныг нэрлэж байсанюм.

Төвийг сахисан бодлого, аюулгүй байдалтай холбоотойгоор Сингапурыг уулзалт хийх газар болгон сонгон авсан байна. Цагаан ордны төлөөлөгчийн хэлснийг иш татан РИА Новости агентлаг ингэж мэдээлжээ.

“Аюулгүй байдал, байрлал, төвийг сахисан байдал” гэж тэр төлөөлөгч хэлсэн байна.

Дээд хэмжээний уулзалт “нэг өдөр үргэлжлэх бөгөөд гэхдээ сунгаж болох юм” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин