Харри, Меган Маркл нар хуримын хөгжимчдөө сонгожээ
Жүжигчин Меган Маркл тун удахгүй хунтайж Харригийн хууль ёсны гэргий болно. Хуримын бэлтгэл ид өрнөж байгаа бөгөөд саяхан Кенсингтоны ордон хуримын ёслолын үеэр тоглох хөгжимчин, дуучдыг зарлажээ.
Хуримын үеэр дуулуулахаар Гэгээн Георгийн найрал дуучдыг урьсан нь зүй ёсны хэрэг юм. Учир нь гэрлэх ёслол Гэгээн Георгийн жижиг дуганд болох юм. 1348 онд байгуулагдсан уг найрал дууны хамт олон өнөөдөр 23 залуу, 12 эрэгтэйн бүрэлдэхүүнтэй аж. Хөгжмийн хэсэгт Кристофер Уоррен-Риний удирдсан найрал хөгжим, Уэльсийн агаарын цэргийн хүчний үндэсний найрал хөгжим, Английн камерын найрал хөгжим болон филармонийн хөгжимчдийн нэгдсэн хамтлаг байх юм. Жагсаалт үүгээр дуусахгүй. Ёслолын арга хэмжээг зохион байгуулагчид бүрээчдийн чуулгыг ч урьсан байна. 2016 оны “Young Musician” тэмцээний шагналт 19 настай виолончелч Шека Канне-Мейсон уригджээ.
Меган өөрийн найз Энэтхэгийн жүжигчин Приянка Чопра, Оливия Палермо, Серена Уильямс, стилист Жессика Малруни нарыг урьсан байна. Хунтайж Харри найз нөхөд, төрөл төрөгсдөөсөө гадна, улс төрийн зүтгэлтнүүдийг хуримандаа урьжээ. Хоёрдугаар Елизаветагийн ач хүү өөрийн хуриманд Барак болон Мишель Обама, Жастин Трюдо, Шведийн гүнж Виктория, Испанийн вангийн гэр бүл, Дэвид болон Виктория Бекхэм, Марго Робби, Сьюки Уотерхаус болон өөрийн найз бүсгүй байсан Чельси Дэви, Крессида Бонас (хунтайж Харри тэднээс харилцаагаа тасалсны дараа ч тэдэнтэй сайн харилцаатай үлджээ) нарыг урьсан байна. Түүнчлэн Элтон Жон, Эд Ширан, Элли Голдинг, Крис Мартин нарт бас урилга илгээжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ