Ким Чен Ун: Трамптай хийх уулзалт эерэг өөрчлөлт авчирна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалт Солонгосын хойгт эерэг өөрчлөлт авчирна гэж БНАСАУ-ын удирдагч мэдэгджээ.

Умард Солонгосын агентлагийн мэдээлснээр Ким Чен Ун АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотай уулзсаныхаа дараа хэлэхдээ "БНАСАУ, АНУ-ын ирэх уулзалт Солонгосын хойгт нааштай өөрчлөлтавчирч, гэрэлт ирээдүйг цогцлуулах анхны түүхэн алхам” болно гэж мэдэгдсэн байна. Түрүүнд нь Помпео Ким Чен Унтай хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж тодорхойлжээ.

БНАСАУ-ын удирдагчтай АНУ-ын ерөнхийлөгчийн хийх уулзалтын газар, товыг ойрын гурван өдөрт зарлах аж. Тавдугаар сарын сүүлч – зургаадугаар сарын эхээр төлөвлөсөн дээд хэмжээний уулзалт хийх хамгийнмагадлал ихтэйгазар нь Сингапур болж байгааг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин