Путиний хамгаалалтынханд түлхүүлсэн ахмад дайчин хэн болохыг мэджээ
Хамгаалалтын албаныханд түлхүүлэхэд нь Владимир Путиний өмөөрсөн ахмад дайчныг Дмитрий Петрович Сыркашев гэдгийг телевизийн РЕН ТВ суваг мэдээлжээ.
Хошууч генерал Дмитрий Сыркашев баруун болон Белорусын гуравдугаар фронтод байлдаж, Кенигсберг хотыг дайран эзлэх, Смолескийг чөлөөлөхөд оролцож байсныг мэдээлж байна. Дайны үед тэрээр хоёр удаа шархдаж, 1943 онд нурууныхаа хавьд сумны шарх олжээ. Ахмад дайчин Ялалтын парадад жил бүр оролцож байсныг телевизийн суваг тэмдэглэсэн байна.
Парадын үеэр би Владимир Путиний ард сууж байсан юм гэж Сыркашев хэлжээ.
Ялалтын парад дууссаны дараа Путин Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич нарын хамт улаан талбайгаас нэгэн цэргийн булшинд цэцэг өргөх ёслол руу явж байхад нь ахмад дайчин Оросын төрийн тэргүүн дээр очиж, гар барихаар оролджээ.
Ийнхүү хамгаалалтын албаныхан ахмад дайчны замыг хааж зогссон байна. Харин Путин энэ байдлыг хараад, ахмад дайчин дээр очиж түүтэй гар бариад, хамт явахыг урьжээ.
Кремль энэ явдлыг тайлбарлаад, үүнийг санаандгүй явдал гэж тодорхойлсон байна. Путин цаашид ийм явдал гаргуулахгүй байхыг анхааруулсан гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковхэлжээ.
Оросын хэмжээнд “Ялагдашгүй мөнхийн хороо” ажиллагаанд 10 сая гаруй хүн оролцсоныг ОХУ-ын ДХЯ-ны албан ёсны төлөөлөгч Ирина Волк мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ