Умард Солонгост хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг суллажээ

БНАСАУ-д хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг сулласныг Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп твиттертээ бичжээ.

“Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гурван гайхалтай сэхээтний хамт Умард Солонгосоос нисч байгааг мэдээлэхдээ би баяртай байна. Тэднийг хүмүүс тэсч ядан хүлээж байна” гэж Трамп бичжээ.

Энэ нь солонгос гаралтай америкчууд болохыг Ройтерс агентлаг тодруулан тайлбарласан байна. Тэднийг хорлон сүйтгэх болон дайсагнасан ажиллагаа явуулж байсан хэмээн буруутган баривчилсан бөгөөд тэд хөдөлмөрийн лагерьт ял эдлэж байжээ. Тэд баривчлагдахаасаа өмнө Пхеньяны шинжлэх ухаан, техникийн их сургуульд багшилж байсан аж.

Помпео сүүлийн сар хагасын дотор Пхеньянд тавдугаар сарын 9-нд хоёр дахь удаагаа иржээ. Түүний айлчлал тавдугаар сарын сүүлч – зургаадугаар сарын эхээр Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын хийхээр төлөвлөж буй уулзалттай холбоотой юм. Америкийн иргэдийг сулласныг Ким Чен Ун “хэлэлцээг нааштай үр дүнтэй болгохоор мэрийж байгаа хэрэг" гэж хэлж болно гэж Ройтерс агентлаг дурджээ.

Хоёр тал дөрөвдүгээр сарын эхнээс төрийн тэргүүн нарын уулзах асуудлаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд АНУ-ын иргэдийг Умард Солонгосын шоронгоос суллахыг хэлэлцээ хийх нэг болзол болгон дэвшүүлж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин