Оросын цөмийн цохилтын тухай АНУ-ын таамаглал
Оросын стратегийн цөмийн хүчний хариу цохилт АНУ-ын хувьд сүйрлийн шинжтэй болж мэднэ. Цэргийн шинжээч, чөлөөнд гарсан хурандаа Виктор Литовкин телевизийн “RT” сувгийн нэвтрүүлгээр ингэж мэдэгджээ.
Түрүүнд нь Америкийн Жоржтауны их сургуулийн профессор Мэтью Кроениг “Америкийн стратегийн логик: стратегийн давуу байдал яагаад чухал вэ” гэдэг номондоо АНУ-д Орос улс хоёр удаа цөмийн хариу цохилт өгвөл учрах үр дагаврын тухай бичсэн байна. Түүний тооцоолсноор, эхний цохилтоор Америкийн 131 хотыг устгаж, үүний улмаас 70 сая хүн амь үрэгдэх ажээ. Хоёр дахь цохилтод 12 хот устаж, 28 сая хүн амь үрэгдэх гэнэ.
“Америкийн эрдэмтэн үнэнд тундөхөж байна. Учир нь Оросын стратегийн хүчний хариу цохилт АНУ-ын хувьд үнэхээрийн сүйрлийн шинжтэй байж болох юм. Манай тогтоон барих бодлого чухам үүнд үндэслэж байдаг. АНУ-д бүх хүн үүнийг ойлгож байгаа нь сайн хэрэг” гэж Литовкин тэмдэглэжээ.
Гэхдээ Оросын эсрэг Америк цэргийн түрэмгийлэл үйлдэх магадлал бага юм. Түрэмгийллийн бусад бүх төрөл-улс төр, эдийн засгийн болон мэдээлэл-сэтгэл зүйн төрлийг оросын иргэд мэдэрч байгаа гэж шинжээч дурдсан байна.
2010 онд Орос, АНУ хоёр стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичигт зааснаар, тал тус бүр долоон жилийн дараа болон цаашид зэвсэглэлийн нийлбэр тоог тив хоорондын баллистик пуужин, шумбагч хөлөг онгоцонд суурилуулсан баллистик пуужин болон хүнд бөмбөгдөгч нисэх онгоцыг 700-гаас илүүгүй байлгах, түүнчлэн 1550 цэнэгт хушуу,суурилуулсан болон суурилуулаагүй харвах төхөөрөг 800 байхаар цөмийн зэвсгийн сангаа хорогдуулах юм. Гэрээний үйлчлэх хугацаа 2021 онд дуусна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ