Дэлхийн хамгийн нөлөө бүхий төрийн тэргүүн нарыг тодруулжээ

“Форбс” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын эхэнд Хятад, Орос, АНУ-ын төрийн тэргүүн нар бичигджээ. Тавдугаар сарынг 8-нд сэтгүүлийн сайтад тавигдсан уламжлалт жагсаалтад нийтдээ 75 хүн орсон бөгөөд тэд “дэлхийн үйл явдлын явцыг тодорхойлж байгаа юм” гэж сэтгүүлд тэмдэглэсэн байна.

Энэ жагсаалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Зиньпин бичигдсэн бөгөөд тэрээр гуравдугаар сард болсон ХКН-ын их хурлын дараа “Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, өөрийн нөлөөг өргөжүүлснийг” сэтгүүлд тэмдэглэжээ.

Жагсаалтын хоёрт Оросын ерөнхийлөгч Владимир Путин бичигдсэн байна. “Тэр дөрвөн жилийн туршид жагсаалтын эхний мөрүүдэд бичигдэж байгаа нь урьд өмнө гарч байгаагүй явдал юм” гэж сэтгүүлд тэмдэглэжээ.

“Путин 2000 оны тавдугаар сараас Орос орныг удирдаж байгаа бөгөөд энэ жилийн сонгуулиар бараг 77 хувийн санал авч, ерөнхийлөгчийн албан тушаалд дөрөв дэхь удаагаа улиран сонгогдсоныг сэтгүүлд дурдсан байна. “Энэ болЗСБНХУ тарж бутарснаас хойшхи бүхий л хугацаанд сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн хувьд хамгийнчухал ялалт юм” гэж сэтгүүлд бичжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсноосоо хойшжилийн дараа Дональд Трамп дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын гуравт орсныг сэтгүүлд тэмдэглэсэнбайна.

Трамп өөрийнх нь нам олонхи байгаа конгрессоор хөтөлбөрөө батлуулахад цар хэмжээгээрээ хязгаарлагдмал амжилт олсныг “Форбс” сэтгүүлд дурджээ.

“Түүний талаар мөрдөн шалгалт явуулж байгаа ч,тэр хамгийн хүчирхэг эдийн засаг, зэвсэгт хүчинтэй орны удирдагч юм” гэж сэтгүүлд бичсэн байна.

Жагсаалтын эхний аравт бас Германы канцлер Ангела Меркель, “Amazon” компанийн ерөнхий захирал Жефф Безос, Ромын пап Франциск, “Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтс, Саудын Аравийн өв залгамжилсан хунтайж Мухаммед бен Сальман, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, “Google” компанийг үндэслэгч Ларри Пейж нар оржээ.

“Форбс” сэтгүүл 2009 оноос энэ жагсаалтыг гаргаж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин