Обама Ираны талаарх Трампын шийдвэрийг ноцтой алдаа гэв

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаар тус орны ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрлэснийг алдаатай үйлдэл гэж тодорхойлжээ. Интерфакс агентлаг ингэж мэдээлсэн байна.

“Ираны зүгээс хэлэлцээрийг ямар нэг байдлаар зөрчөөгүй байхад бүх талыг хамарсан хамтарсанхэлэлцээрийг цуцлахаар шийдвэрлэсэн нь ноцтой алдаа мөн. Ийм хэлэлцээргүйгээр АНУ Иран цөмийнзэвсэгтэй болох магадлал болон Ойрхи Дорнодын дайны хооронд сонголт хийхэд эцсийн бүлэгт ялагдах эрсдэлтэй юм” гэж Америкийн хуучин төрийн тэргүүн хэлжээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай бүх талыг хамарсан хамтарсан хэлэлцээрийг ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захирграаны үед 2015 онд байгуулсан юм.

АНУ-ын засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээрээс гарч, энэ орны эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ.Учир нь Ираны тал хэлэлцээрийн болзлыг биелүүлэхгүй байгаа юм гэж ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт зарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин