Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо хуралдав

Үндэсний хөгжлийн газрын даргын 2018.05.01-ний өдрийн тушаалаар батлагдсан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль болон Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа, шимтгэлтэй холбоотой асуудлын талаар судалж, нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээнд үндэслэн тайлбар, санал гаргах, Төр, Хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах үүрэг бүхий техникийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Ажлын хэсэг нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 4 удаа, Хөдөө аж ахуйн бирж ба компаниудын тусгайлсан 2 удаагийн уулзалтуудыг тус тус зохион байгуулаад байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсэг 2013 оноос хойш үүссэн Хөдөө аж ахуйн бирж ба түүний ноос ноолуур экспортлогч компаниудаас авч буй шимтгэл, ХААБ-ын хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалж зөвлөлдлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ