Меган Маркл хуримын даашинзаа сонгожээ
Хунтайж Харри болон түүний сүйт бүсгүй Меган Марклын хийх хуримын тухай зарим тодорхой зүйлийг тавдугаар сарын 5-нд зарлажээ. Сүйт бүсгүй тавдугаар сарын 19-нд Гэгээн Георгийн жижиг дуганд ураг барилдах ёслолд зориулан өмсөх даашинзаа сонгосон нь тодорхой болжээ.
“Дейли мэйл” сонинд бичсэнээр энэ нь Британийн дизайнер Ralph & Russo нарын гоёл байх бөгөөд гараар оёж, сувдаар чимэглэсэн 100 мянга орчим стерлинг фунтийн үнэтэй даашинз гэнэ. Зардлыг хатан хааны гэр бүл даасныг сонинд онцлон тэмдэглэсэн байна. Меган ураг барилдах ёслол болон Винзорын ордны Георгиевын танхимд болох хүлээн авалт дээр энэ даашинзтайгаа байх бөгөөд дараа нь гоёлоо сольж, ордны “Frogmore House” паркт хунтайж Харригийн эцэг хунтайж Чарльзын зохиох үдэшлэг дээр өөр даашинзөмсөх ажээ.Зарим мэдээгээр, түүний энэ даашинзнь “Burberry”-ийн дваашинз байх гэнэ.
Меганы эцэг Томас Маркл, эх Дория Рэгланд нар ирээдүйн худ ургуудтайгаа танилцаж, баяр ёслолд бэлтгэхээр хуримаас долоо хоногийн өмнө АНУ-аас Их Британид ирэх ажээ. Ээж нь гэрээс жижиг сүм хүртэл охиныгоо дагалдаж, аав нь түүнийг шүтээний ширээний дэргэд хүргэж өгөх гэнэ.
Хатан хааны гэр бүлийн албан ёсны сайтад бичсэнээр Диана гүнжийн эрэгтэй дүү болон хоёр эгч (ингэснээр Харри талийгаач ээжийнхээ дурсгалыг хүндэтгэхийг хүсчээ), түүнчлэнХарригийн ахын хүүхэд Георг, Шарлотта хоёр хуримын ёслолын үеэр чухал үүрэгтэй байх аж.Харригийн ах Хунтайж Уильямтитэм баригч байх бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн түүний гэргий Кейт Миддлтон, хатан хааны гэр бүлийн бусад гишүүн хуримын ёслолд оролцоно. Харин дөрөвдүгээр сарын сүүлчээр түнхэндээ мэс засал хийлгэсний дараа бие нь сайн дээрдээгүй байгаа хоёрдугаар хатан хаанЕлизаветагийн нөхөр хунтайж Филипп хуримын ёслолд оролцохгүй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ