Далай лам: Би цагдаа нарыг ч инээлгэмээр санагддаг

XIV далай лам Данзанжамц хэрвээ өөрийнх нь хошин ярианд цагдаа нар инээхгүй байгаа бол, тэднийг гижигддэг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Энэтхэгийн Дарамсала хот дахь өөрийн өргөөнд Оросын эрдэмтэдтэй уулзахдаа ингэж ярьсныг РИА Новости агентлаг уламжилсан байна.

“Миний хувьд хаан, Ромын пап, лам, ядуу хүн болон цагдаа гээд бүгд л адилхан. Би хүмүүсийг тэр ч бүү хэл цагдаа нарыг инээлгэхийг боддог. Хэрвээ тэд ингээмсэглэхгүй байгаа бол би гижигдэж эхлэдэг” гэж дээрхийн гэгээн хэлжээ.

Бурхны шашин шинэ бодит байдалд дасан зохицох ёстой гэж бодож явдагаа Далай лам 2017 онд хэлсэнюм. “Бид ХХI зуунд ч бурхны шашинтан байх ёстой гэж би байнга ярьдаг. Бурхны шашинд мэдлэг эн тэргүүний үүрэгтэй, жинхэнэ шинжлэх ухаанч хандлага нь бурхны шашны сургаалын онцлог шинж юм.Бурхны шашны мөргөлийн сүм, хийдүүдийг боловсролын төвболгохыг би хүсдэг” гэж тэр дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин