Анааш зураг авалтын үеэр хүний аминд хүрчээ

ӨАБНУ-д киноны зураг авч байх үед анааш 47 настай найруулагч Карлос Карвальогийн аминд хүрчээ.“Metro” сайтад ингэж бичсэн байна.

Зургийн хэсэгт оролцогчдын нэгнийх нь хэлснээр, анаашийн зургийг ойрхоноос томоор авч байх үед найруулагчийг анааш толгойгоороо саван цохижээ. Карвальог Йоханнесбург хотын эмнэлэгт хүргэсэн ч, эмч нар түүнийг аварч чадаагүй байна.

Болсон явдалд анаашийг буруутгахаргагүй. Учир нь найруулагч аюулгүйн дүрэм журмыг ойшоогоогүй юм гэж зураг авч байсан паркийн төлөөлөгчид ярьжээ.

Карлос Карвальо онгон байгалийн тухай кино хийдэг байжээ. Тэрээр олон улсын хэд хэдэн шагнал, түүний дотор “Мөнгөн арслан”, Африкийн киноны академийн шагналаар шагнагдаж байсан аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин