Далай лам Сирид энх амгалан тогтоохыг уриалав
"Шашинаар талцан хүмүүс бие биеэ алж байгаа нь аймшигтай явдал юм" гэж Дээрхийн гэгээн онцлон тэмдэглэжээ.
Далай лам Сирийн байдлыг нэн даруй зохицуулахын тулд бүхий л хүч чармайлт тавихыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалсныг РИА Новости агентлаг уламжилсан байна.
“Одоо та биднийг амар жимэр, тайван сууж байхад Йемен, Сири болон манай гарагийн бусад олон нутгийн хүмүүс бие биеэ алж талж байна. Тухайлбал, цэргийн ажиллагаа, өлсгөлөн, эм бэлдмэл хүрэлцээгүйгээс болоод бяцхан хүүхдүүд амь насаа алдаж байна. Шашныг өөрийн зорилгод ашиглан, түүний далбаан дор хүмүүс бие биеэ алж байгаа нь аймшигтай явдал.
Гэтэл бүх шашин энх амгалан байж, энэрэн хайрлаж, өрөвч нигүүлсэнггүй байхыг уриалдаг” гэж Дээрхийн гэгээн хэлсэн байна. “Хүн бол нийгмийн амьтан, тиймээс хүн бүрийн ирээдүй бусдаас шалтгаалдаг гэдгийг бүх хүнд тайлбарлахын тулд хүч чармайлт тавих цаг болсныг тэр бас тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ