Өмнөд Солонгосын сэтгүүлчид Ким Чен Уны гутлын нууцыг мэджээ

Өмнөд Солонгосын сэтгүүлчид дөрөвдүгээр сарын 27-нд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад ирсэн Ким Чен Уны гадаад төрхөд дүн шинжилгээ хийжээ. “Вашингтон пост” сонинд ингэж бичсэн байна.

Улс төрийн үүднээс уулзалт хоёр орны хувьд чухал байсан хэдий ч Өмнөд Солонгосын зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Умард Солонгосын удирдагчийн гадаад төрхийг их анхаарчээ.Тэд Ким Чен Уны гэрэл зургуудийг судлаж, дүн шинжилгээ хийхэд мэргэжилтнүүдийг татан оролцуулсан байна.

Өмнөд Солонгосын хамгийн нэртэй сонинуудын нэг болох “Чосон ильбо” сонины сэтгүүлчид Умард Солонгосын ерөнхийлөгчийн жинхэнэ өндрийг мэдэж авахаар шийджээ. Юу гэвэл, Ким Чен Ун өөрийн биеийн жинхэнэ үзүүлэлтүүдийг нуудаг гэсэн цуу яриа Өмнөд Солонгост нэгэнт тарсан аж. Ким Чен Унуулзалтад үнэхээр тусгай ултай гутал өмсөж ирснийг түүний урагшаа налуу гутал харуулж байгааг шинжээчид тогтоож чадсан байна. Ийнхүү түүний жинхэнэ өндөр нь 162,5 синтиметр байгаа нь түрүүнднь таамаглаж байснаас 8 сантиметрээр намханажээ.

Умард Солонгосын удирдагчийн өмнө нь нийтлэгдэж байсан бүх зургийг түүний туслахууд засч янзладаг байсан учир, дүн шинжилгээ хийхэд онцын чухал байгаагүй гэж “Вашингтон пост” сонинд тэмдэглэсэн байна.

Гэхдээ Ким Чен Уны биеийн үзүүлэлтийн тухай нарийн мэдээ нь Умард Солонгосын талаар бодлого боловсруулахад Өмнөдийн төлөөлөгчдөд ашигтай байж болох талтай.Жишээлбэл, хэрвээ тэр хүнд өвчтэйнь илэрвэл, энэ нь түүний цаашдын засаглал болон залгамжлагчийн тухай ноцтой асуудал бий болгож болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин