Францын түүхч Путиний тухай

"90-ээд онд Өрнөдийнхөн Орост тоомжиргүй хандаж, НАТО-гийн хүчин Белград хотыг бөмбөгдсөн ньВладимир Путиний бодлого төлөвшихөд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм" гэж Францын түүхч Элен Каррер д’Анкоссхэлснийг“BaslerZeitung” сонинд дурджээ.

Шинжээчийн тэмдэглэснээр, өнгөрсөн зууны сүүлчээр өрнөдийн орнууд Оросыг эмх цэгцгүй байдалд байсныг ашиглан, олон улсын асуудлаар тус орны байр суурийг ойшоож үздэггүй байна.

НАТО-гийн орнууд Белградыг бөмбөгдөхөөр шийдвэрлэхдээ Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулах ёстой байсан ч,ингээгүй бөгөөд Путиний хувьд эргэлтийн цэг болсон юм. Ингэх нь тийм чухал биш гэдгийг тэд (өрнөдийнхөн) Орост харуулахыг хүссэн хэрэг” гэж Каррер д’Анкосс тэмдэглэжээ.

Путин ерөнхий сайд, дараа нь ерөнхийлөгч болсны дараа Орост ингэж хандах явдал гаргуулахгүй байх нь түүний зорилго болсон юм гэж түүхч дурдсан байна.

Путин Оросыг аугаа их гүрэн гэж үздэг. Улс орныг тарж бутрахаас сэргийлж, төвлөрсөн хүчирхэг төр бий болгохнь түүнийгол зорилт байсан бөгөөд эцсийн дүнд тэр ингэж чадсан юм гэж түүхч дурджээ.

Каррер д'Анкосс Путинийг шударгаар үнэлэхийг хичээж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

“Тэр мэдээж том хүн. Эс бөгөөс засгийн эрхэнд ингэж удаан хугацаагаар байж чадахгүй байх байсан. Тэр өөрийн эх оронд хайртай бөгөөд түүний эв нэгдлийг хадгалж, түүнийг хамгаалахын тулд зөв гэж үзсэн зүйлээ хийж байна” гэж тэр хэлжээ.

Каррер д’Анкосс Орос, Өрнөдийн харилцааны түгшүүртэй байдал даамжирсан тухай ярихдаа, харилцан буулт хийх шаардлагатайг дурдсан байна.

“Путин бол ухаалаг хүн, түүнтэй ярьж хэлэлцэж болно. Хориг арга хэмжээ нь Өрнөдөд юу ч өгөхгүй, бусад олон асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй байж болох түншээ бид алдаж байна” гэж түүхч мэдэгджээ.

Оросын эсрэг хориг арга хэмжээ тус орныг шинэтгэл хийхэд хүргэж байгаа бөгөөд ингэснээр энэорон илүү хүчирхэг эдийн засагтайгаар хямралаас гарч болох юм гэж Каррер д'Анкоссбас тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин