Хүний хамгийн осолтой бүлгийн цусыг тодорхойлжээ
Хүнд бэртэл гэмтэл авснаар нас барах эрсдэл бусад бүлгийн цустай харьцуулахад нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст бараг гурав дахин их байдаг гэсэн дүгнэлтийг Японы эрдэмтэд хийжээ. Судалгааны дүн “Critical Care” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Дав дээр нас барах юмуу удаан эдгэрэх аюултай бэртэл гэмтэл авсан нэгдүгээр бүлгийн цустай өвчтөнүүдийн нас барах магадлал дунджаар 28 хувь байдгийг мэргэжилтнүүд нотложээ. Харин бусад бүлгийн цустай хүмүүст энэ нь 11 хувь байдаг байна.
Бусад бүлгийн цустай хүмүүстэй харьцуулахад цусны бүлэгнэл муугаас болоодцус алдах эрсдэл их байдаг нь ажиглагдаж буй холбоо шүтэлцээний шалтгаан юм гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ. Энэ байдал ньнэгдүгээр бүлгийн цусанд фон Виллебрандын хүчин зүйлийн (цусны сийвэнгийн гликопротеины) агууламж бага байдагтай холбоотойг мэргэжилтнүүд дурдаж байна.
“Хүнд бэртэл гэмтэл авсан өвчтөнүүдэд нэгдүгээр бүлгийн цус яаралтай сэлбэх нь цус тогтооход нөлөөлж болох тухай асуудал, бусад бүлгийн цустай харьцуулахад ямар нэг ялгаа бий эсэх асуудлыг бидний судалгаа бас дэвшүүлэн тавьж байна” гэж судалгааны хамтрагчдын нэг Ватару Такаяма тодруулан тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ