ДЭМБ хамгийн цэвэр агаартай орныг нэрлэв
Манай гарагийн хамгийн сайн чанарын агаартай орноор Финланд бүртгэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа харуулжээ.
Шинжээчдийн дүгнэлтээр энэ оронд агаар дахь бичил биетүүдийн агууламж нэг шоо метрт дунджаар зургаан микрограмм байгаа нь дэлхийн хамгийн бага үзүүлэлт болж байна.
Жагсаалтын эхний байруудад Эстон, Швед, Норвег, Исланд оржээ.
Ойрхи болон Алс Дорнод, Африкийн орнуудад агаарын чанар хамгийн муу байна.Эдгээр нутаг дэвсгэрийнагаарт бичил биетүүдийн агууламж жагсаалтад тэргүүлэгч орнуудын үзүүлэлтээс арав гаруй дахин их байгаа ажээ. Хамгийн бохир агаартай нь Уганда, Монгол, Катар, Камерун улсюм.
ДЭМБ-ын судалгааг2008-2016 онд 100 оронд хийжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ