ОХУ-ын шинэ ЗГ-ын бүрэлдэхүүнд хэн, хэн багтах вэ?

Владимир Путинийг тангараг өргөсний дараа Оросын засгийн газарт ямар өөрчлөлт орох төлөвтэй байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд олж мэджээ.

ОХУ-ын засгийн газар тавдугаар сарын 7-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно.Үндсэн хуульд ингэж заасан байдаг юм. Ийнхүү Улсын думийн депутатууд завсарлагаанаас буцаж ирснийхээ дараа засгийн газрын шинэ даргад нэр дэвшигчийг батална. Телевизийн “Царьград” суваг учрыг мэдэх хүний хэлснийг иш татахдаа, ”тус орны ерөнхий сайдын суудалд одоогийн засгийн газрын тэргүүнүлдэж, түүний гурван орлогчийн суудалд шинэ хүмүүс гарч ирнэ гэж мэдээлсэн байна.

Телевизийн сувгаар мэдээлснийг үзвэл, одоогоор “НК Роснефть” хувьцаат нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын алба хашиж буй Игорь Сечин ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор батлагдаж магадгүй ажээ.

Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, “Ростех”корпорацын тэргүүн Сергей Чемезов засгийн газрын тэргүүний орлогч болно гэдэгт сэтгүүлчид итгэлтэй байна.

Хөдөлмөрийн яам, Тээврийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамыг шинэ хүмүүс тэргүүлнэ гэж үзэж байна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын байр суурь баттай хэвээрбайгааг дурдажбайна.

"Сайд нарын тал нь албан тушаалдаа үлдэнэ" гэж парламентын мэдээллийн технологийн хорооны орлогч дарга Андрей Свинцов (ОЛАН) үзэж байна. Шинэ танхимд ерөнхий сайдын орлогчийн тоо яамдын тооны адил нэмэгдэж болох юм гэждумийн хорооны нэгдүгээр орлогч Владимир Гутенёв хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин