Пентагон мэдээлэл алдагдахаас эмээж, Хятадын ухаалаг утсыг хориглов

Аюулгүй байдалд заналхийлж болохоос үүдэн дэлхийд АНУ-ын цэргийн баазуудад хятадын “Huawei” болон “ZTE” компанийн ухаалаг утсыг худалдаалахыг хоригложээ. Пентагоны төлөөлөгч Дейв Истберн ингэж мэдэгдлээ гэж“Вашинггтон пост” сониндбичсэн байна.

Түүний хэлснээр ухаалаг утас худалдахыг зогсоох тухай тушаалыг дөрөвдүгээр сарын 27-ны баасан гарагт өгчээ.Хөдөлгөөнт холбооны интернэт- модемууд болон бусад хэрэгсэл энэ хоригт бас хамрагдсан байна.

Ингэхдээ цэргийн байгууллагын ажилтнууд ажлын зорилгоор ухаалаг утсыг цаашид хэрэглэж болох ажээ. Гэвч Америкийн батлан хамгаалах яам Хятадын ухаалаг утастай холбоотойгоораюулгүй байдлын асуудал гарч ирж байгааг санахыг анхааруулсан байна. Гэхдээ ямар тодорохой аюул учирч байгааг батлан хамгаалах яамныхан тодруулан тайлбарлаагүй ажээ.

АНУ-ын тусгай албад хятадын Huawei утсыг хэрэглэхгүй байхыг түрүүнд нь хоёрдугаар сарын 14-нд америкчуудад зөвлөснийг мэдээлж байна. Гажет үйлдвэрлэгч бөгөөд хятадын алсын холбооны “ZTE” компани БНХАУ-ын засгийн газрын талд ажилладаг хэмээн болгоомжилж байгаагаа америкийн талд илэрхийлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин