Инчёны нисэх буудлын хогийн савнаас долоон гулууз алт олджээ

Өмнөд Солонгосын Инчёны нисэх буудалд ажилладаг цэвэрлэгч эрэгтэйд гэнэтийн аз таарчээ. Тэрээрхогийн савнаас 327 мянга орчим ам.долларын өртөг бүхий долоон гулууз алт олсон байна.

Нэг килограммын жинтэй гулууз тус бүрийг сонинд ороосон байжээ. Алтны эзэн баригдахгүйн тулд алтыг ингэж хаясан байх гэж цагдаа нар үзэж байна.

Хэрвээ алтны эзэн хагас жилийн хугацаанд гарч ирэхгүй бол цэвэрлэгч энэ бүх мөнгийг авч болох юм гэж Scmp сайтад бичжээ.

Хэрвээ алтны эзэн гарч ирсэн тохиолдолд ч цэвэрлэгч Өмнөд Солонгосын хуулиар алтны өртөгийн 20 хүртэлх хувийг авах эрхтэй юм.

Гэхдээ энэ алтны гарал үүсэл гэмт хэргийн шинжтэйбол тэрээр юу ч авахгүй ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин