Офшорын олигархиудын нэрийг нууцлахаа болив

Британийн парламентын гишүүд Виржинийн болон Каймановын арлын офшорын бүсэд мөнгө хадгалж байгаа хүмүүсийн нэрийг дэлгэхийг шаардсан хууль батлажээ.Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.

Данс эзэмшигчдийн тухай мэдээллийг 2020 дуусахаас наана дэлгэхийг үүрэг болгожээ. Энэ засварнь Мэн арал болон Нормандын аралд хамаарахгүй бөгөөд учир нь Их Британийн парламент эдгээрт өөрийн санаа бодлыг тулгах эрхгүй гэнэ.

Өнөөг хүртэл Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэрүүд тус оронд мөрдөж буй нутгуудад хадгаламж эзэмшигчдийн нэрийг дэлгэхийг шаардсан шаардлагад хамаардаггүй байжээ.

Британийн эрх баригчид офшорт мөнгө хадгалж байгаа оросын олигархиудын нэрийг зарлахаар төлөвлөж байгааг “Таймс” сонинд бичсэн байна. “Муу муухай зорилгод зарцуулагдаж байдаг бохир мөнгө дэлхийн аль ч нутагт британийн далбаан дор нуугддаггүй гэдэгт итгүүлэх нь хуулийн зорилго юм" гэж Консеватив намын гишүүн Эндрю Митчелл хэлжээ.

Оросын иргэд Британийн офшоруудад 47 тэрбум ам.доллар хадгалж байдаг гэсэн тоог Лондон хотын төрийн бус “Global Witness” байгууллага гаргасан байна.

Оросын төрийн албан хаагчид, тухайлбал мужийн захирагч, депутатууд болон тэр ч байтугай янз бүрийн түвшний гүйцэтгэх засаглалын байгууллагын тэргүүн нар офшорт олон тэрбум рубль хийснийг Оросын санхүүгийн хяналтын алба дөрөвдүгээр сарын 25-нд мэдээлжээ. Гэвч тодорхой хүмүүсийг нэрийг хэлээгүй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин