Трамп, Ким Чен Ун нар Панмунжон тосгонд уулзана
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжон тосгонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг зөвшөөрчээ. Телевизийн CNN суваг нэрээ нууцласан учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Дөрөвдүгээр сарынх 27-ны дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ хувилбарыг санал болгосныг тэр хүн тодруулан тайлбарлажээ. Панмунжондуулзах бүхий лшаардлагатайнөхцөлнэгэнт бүрдсэнийг уулзалт хийх үндэслэл болгон дурдсан байна.
Уулзалтын үеэр зарим арга хэмжээг хилийн Умард Солонгосын талд болж болох юм гэж CNNтэмдэглэжээ.
Өмнө нь Трамп Кимтэй уулзах нарийн тов, газрыг удахгүй зарлахаарамлаж байсныг Ройтерс агентлаг уламжилсан байна. Тэрээр сэтгүүлчидтэй уулзахдаа, энэ үйл явдал ойрын гурав-дөрвөн долоо хоногт болно гэжмэдэгдсэн юм.
“Бидний уулзаж болох олон орны асуудлыг хэлэлцэж байгаа. Гэвч Умард, Өмнөд Солонгосын хилийн “Энх тайвны ордон”гурав дахь орныг бодвол илүү тохирох, аятайхан газар байх биш үү?” гэж Америкийн тэргүүн дөрөвдүгээр сарын 30-нд өөрийн Twitter-т бичжээ.Энэ ордон Панмунжон тосгонд байдаг юм.
Трамп, Ким хоёр Монголдюмуу Сингапурт уулзаж болох юм гэсэн цуу яриа ч өмнө нь тарсан юм.
Учрыг мэдэх хүний хэлснээр, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ч дээд хэмжээний уулзалтад бас оролцож болох аж.
Дөрөвдүгээр сарын эхээр АНУ, Умард Солонгос хоёр улсын удирдагчдын уулзалтад бэлтгэх нууц хэлэлцээ хийжээ. Энэ асуудлыг Тагнуулын төв газрын хуучин захирал, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хариуцаж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ