Трамп: АНУ цаашид дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхгүй
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Нигери улсын тэргүүн Мохаммад Бухаритай хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр хэлэхдээ "Америк цаашид дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхгүй, үүнд асар их хөрөнгө зарцуулах бодолгүй байна" гэж мэдэгджээ.
“Биддэлхийд дэг журмыг сахиулахад олон арван жилээр асар их мөнгө үрэн таран хнийсэн. Тиймээс энэ нь бидний тэргүүлэх чиглэл байх учиргүй. Бид дотооддоо дэг журам тогтоохыг хүсч, улс орноо сэргээн хөгжүүлэх бодолтой байна” гэж Трампын хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна.
Өмнө нь Америкийн ерөнхийлөгч 1,3их наяд долларын хэмжээтэй улсын төсөвт гарын үсэг зурсан юм.Уг баримт бичгээс үзвэл, тус орны батлан хамгаалахын зардал нь 700 тэрбум доллар байх ажээ. Энэ нь өнгөрсөн оныхоос80 тэрбум доллараар их байна.
Үүнээс гадна, АНУ-ын төсөвт Украинд цэргийн тусламж үзүүлэх, “Оросын нөлөөний эсрэг тэмцэхэд”хөрөнгө мөнгө гаргахаар заажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ