Биеийн лосьон аюултайг илрүүлэв

Дотоод шүүрлийн системийг гэмтээж, харшил үүсгэдэг химийн бодисууд биеийн лосьоны найрлагад агуулагддагийг Данийн шинжээчдийн судалгаа харуулжээ.

Мэргэжилтнүүд биеийн арчилгаанд зориулагдсан энэ бүтээгдэхүүнийг шинжилснээр, түүнээс бутилгидрокситолуол, парабен, формалин, циклопентасилоксан болон шээсний хүчлийн диазолидинил зэрэг багагүйаюултай бодисилрүүлсэн байна.

Эрдэмтэд “Chemical Watch” сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа дээр дурдсан нэгдлүүд нь бусад бодисыг бодвол хавьгүй муу угаагддаг учир, хүний арьсанд удаан хугацаагаар “амьдардагийг” тэмдэглэжээ. Дашрамд дурдахад,илэрсэн нэгдлүүдийн заримыгянз бүрийн оронд хэрэглэхийг хориглосон байдаг аж.

Бутинол нь хавдар үүсгэгч юм. Парабен нь ч бас хорт хавдар үүсгэж мэднэ. Үүнээс гаднаэнэ нь эрчүүдийн бэлгийн дааврын хэмжээг буруулжболох ажээ. Их тунгаар бол хүчтэй хордлого үүсгэж болдог формалин нь үйлчлэлээрээ мышьякийн хордлоготой адилхан гэнэ. Энэ бодисын багахан тун ч харшил үүсч, дотоод шүүрлийн системийн үйл ажиллагааг алдагдуулж, хавагнах шалтгаан болж болох ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин