Умардад олзонд байсан Өмнөдийн жүжигчин эмэгтэй нас баржээ

Өмнөд Солонгосын жүжигчин Чой Юн Хи 92 настайдаа нас баржээ. Тэрээр хулгайлагдаж, Умард Солонгост нэлээд хэдэн жил олзонд байснаараа нэрдгарсан юм.

Жүжигчин 1947 онд анх кинонд тоглож, дараа нь олон нэрд гарсан бүтээлд тоглож амжжээ. Тэрээр өөрийн нөхөр найруулагч Син Сан Октой хамтран ажилладаг байсан аж.

Ким Чен Ирийн тушаалаар 1978 онд жүжигчнийг Хонконгоос хулгайлжээ. Чой Юн Хи ажил хэргийн уулзалтад оролцохоор Хонконгод очсон байна. Умардад аваачихын тулд түүнийг эх орноос нь мэхлэнирүүлжээ. Эмэгтэйд нойрсуулагч тариа хийж, Умард Солонгос руу хүчээр авч явсан байна.

Жүжигчний хуучин нөхөр Син Сан Ок үүний дараа Чой Юн Хи-г эрж хайхаар явсан ч, мөн хулгайлагдаж, Умардад очжээ.

Эхнэр, нөхөр хоёрыг яах гэж хулгайлсныг олзонд байхад нь тэдэнд хэлсэн байна. Тэд суртал нэвтрүүлгийн кинонд дуртайУмард Солонгосын удирдагчид зориулсан кинонд тоглох ёстой байжээ.

Умард Солонгост тэднийг дахин гэрлүүлсэн байна. 1983-1985 онд тэд Умардад киноны студийг удирдаж, энэ хугацаанд 17 кино хийжээ.

Найман жил олзонд байсны дараа тэд оргож чаджээ. Эхнэр, нөхөр хоёр АНУ-д орогнохэрхолж авсанбөгөөд олон жилийн дараа Өмнөд Солонгост буцаж ирсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин