Ким Чен Ун: Удахгүй хоёр Солонгос нэгдэж болох юм
Солонгосын хойгт түүхэн уулзалт болж, үүнийг дэлхий нийтээрээ ажиглан харж байлаа. Умард, Өмнөд Солонгосын удирдагчид сүүлийн 11 жилд анх удаа уулзав. Дээд хэмжээний уулзалтаас их зүйл хүлээж байсан бөгөөд харин ч санаанд оромгүй үр дүнд хүрлээ. "Бүр удахгүй хоёр Солонгос нэгдэж болох юм" гэж Ким Чен Ун мэдэгдэв.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн цуваа гүүрээр цэрэггүй бүсэд орж ирэхэд, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хойд талаас 38 дугаар зэргэдэд хүрч ирэв. Хуваагдсан Солонгосын удирдагчид цэрэггүй бүсийн шугамын хоёр талдзогсон,20 секундийн туршгар барилцав.
Хэлэлцээ Өмнөд Солонгосын талд Энх тайвны ордонд болжээ. Хэлэлцээний эхний үе гурван цаг гаруй үргэлжилсэн байна. Дээд хэмжээний уулзалтыг мэдээлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс дөрвөн мянга гаруй сурвалжлагч иржээ. Өмнөд Солонгосын оршин суугчид Сөүл хотын үзэсгэлэнгийн хамгийн томхон цогцолборыг асар том хэвлэлийн төвболгосон байна. Тийнхүү дээд хэмжээний уулзалтын явцыг асар том дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж байлаа.
Хоёр Солонгосын хилд мод суулгах бэлгэдлийн арга хэмжээ болжээ.Энх тайван, хөгжил цэцэглэлийн нарс мод 65 настай бөгөөд энэ нь Солонгосын дайн дууссанаас хойш өдий жил өнгөрлөө гэсэн үг юм.
Хэлэлцээний хоёр дахь үед хоёулхнаа уулзав. Тэд хөх өнгийн тавцан дээгүүр явж, сүүдрэвчид суугаад, 30 минутын турш ямар нэг зүйлийн тухай маш дотно ярилцаж байв. Дараа нь хоёр удирдагч Энх тайвны ордонд дахин очиж, хагас цагийн дараа гарч ирээд, Солонгосын хойгт энхийн шинэ эрин эхлэж байгаа тухай зарлав.
“Одоо тэнгис, хуурай газар, агаарын аль алинд ямар ч дайсагнасан ажиллагаа явагдахгүй. Бүрэн цөмийн зэвсэггүй болгосноор Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь бидний нийтийн зорилго мөн гэдгийг дарга Ким Чен Ун бид хоёр өнөөдөр нотоллоо” гэж БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэв.
“Умард, Өмнөд Солонгос бие биетэйгээ тэмцэлдэх ёстой дайснууд биш. Бид судсаар нь ижилхэн цус урсаж байгаа төрөл төрөгсөд. Цэрэггүй бүс хуваагдлын бэлгэдлээс энх тайвны бэлгэдэл болоход нэг хэл, нэг түүх, нэг соёлтой Умард, Өмнөд Солонгос эгнэгт сайн сайхан аж төрж чадна” гэж БНАСАУ-ын төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун онцлон тэмдэглэв.
Өдрийн туршидКим Чен Уныг түүний бүсгүй дүү – ТХ-ны аппаратын ажилтан Ким Ё Жон дагалдан явж байлаа. Тэр хил гарсны дараа улаан хивсэн дээгүүр ахынхаа хамт явах гэсэн ч, түүнийг тэр даруй зогсоожээ.Хоёр орны удирдагчид энх тайван, хөгжил цэцэглэлийн тунхаглалд гарын үсэг зурав.
Ким Чен Уны гэргий Ли Соль Жу орой тийш л төлөөлөгчидтэй нийлжээ. Орой нь хүндэтгэлийн зоог барив. Ийнхүү дээд хэмжээний уулзалт Энх тайвны ордны өмнө өндөрлөв. Энэ үед хоёр удирдагч чин сэтгэлээсээ гар барилцаж,хоёр тэргүүн хатагтай эртний андын адилаар тэврэлдэв.
Дараачийн дээд хэмжээний уулзалтыг ирэх намар Пхеньянд хийхээр шийдвэрлэсэн бөгөөд үүнээс наана Дональд Трамптай уулзах ёстой юм. Цэрэггүй бүсэд өчигдөр дээд хэмжээний уулзалтаар эхлэл нь тавигдсан Солонгосын хойгийн энх амгалан байдлын шинэ эрин аль хэр удаан үргэлжлэх нь Умард Солонгос, АНУ-ын уулзалтын дүнгээс шалтгаалах болно гэж үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ