Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийх хэлэлцээн дээр “сайхан үр дүнд”хүрнэ гэсэн совин татажбайгаа тухай, дээд хэмжээний уулзалтын явцад талуудын хүлээх бүхий л үүргийг биелүүлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгджээ.Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
“Бид энх амгалан байдал, хөгжил цэцэглэлд хүрэх замд шинэ түүх эхлүүлэх бодолтойгоор энд ирлээ. Ач холбогдол бүхий маш сайхан үр дүнд хүргэх оновчтой хэлэлцээ хийж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын эхлэхийн өмнө мэдэгджээ.
“Өнгөрсөн үед буцаж орохыг би хүсэхгүй байна. Хэлэлцээний явцад талуудын хүлээх бүхий л үүргийг биелүүлэх шийдвэр төгс дүүрэн байна” гэж Ким Чен Ун бас онцлон тэмдэглэжээ.
“Өдөржингөө ч” хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Мүн Жэ Ин мэдэгджээ.“Бидэнд ногдож буй хариуцлагыг миний бие ойлгож байна. Энэ хэлэлцээнд ирснээр таны үзүүлсэн шийдвэр төгс байдал, эр зоригт биталархаж байна. Тиймээс хамтдаа шийдвэр төгс байдал, эр зориг гаргаж, хойгт энх амгалан байдал, хөгжил цэцэглэлавчирцгаая” гэж тэр хэлжээ.
“Энэ өдрөөс цэрэггүй бүс хэрүүл эвдрэлцээний бэлгэдэл байхаа больж, энх тайвны бэлгэдэл боллоо” гэж Мүн Жэ Ин дүгнэсэн байна.
Хоёр удирдагч Умард, Өмнөдийн харилцааг сайжруулах, энх тайван байдал тогтоох асуудал, эх орноо сэргээн нэгтгэх талаар өдрийн турш хэлэлцэх ажээ.
Өнөөдөр Ким Чен Ун1953 оноос Солонгосын хойгийг зааглаж буй 38 дугаар зэргэдээс урагш орших газарт хөл тавьсан БНАСАУ-ын анхны төрийн тэргүүн боллоо.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ