Трампын “ихэр" Испаниас олдов
Испанийн Галисия мужийн Кабана-де-Бергантиньос тосгоны оршин суугч эмэгтэй Долорес Лейп Антело богинохон хугацаанд нийгмийн сүлжээнд алдартай болжээ. Энэ настай эмэгтэй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай гайхалтай адилхан аж.
Испанийн нэг сэтгүүлч эмэгтэй Instagram дахь өөрийн хуудсанд түүний гэрэл зургийг тавьсны дараа тэр ийнхүү нэрд гарсан байна.Саяхан болсон хар салхины үр дагаврын тухай сурвалжлагад зориулж Долорес зээтүү барин зурагаа татуулжээ.
Дараа нь энэ зураг нийгмийн сүлжээгээр тарсан байна. Twitter болон нийгмийн бусад сүлжээний хэрэглэгчид энэхүү эмэгтэйг АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчтэй усны дусал шигадилханыг тэр даруйдаа лхүлээн зөвшөөрчээ. Олон хүн эмэгтэйн Трамптай адилхан байдлаар бахархаж, зарим нь испани эмээг өрөвдөж байгаа хүмүүс ч гарч ирсэнбайна.
“Хөөрхий эмэгтэй... үнэхээрадилхан юм” гэж Испанийн зарим блогерч бичжээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч энэ сэдвийг тэр даруй шүүрэн авсан байна. Америкийн"Newsweek” сэтгүүл Долоресын тухай тусгай материал нийтлэжээ. Эмээ болон Дональд Трамп хоёртөрөхдөө солигдсон ихрүүд мэт үнэхээр адилхан юм гэж сэтгүүлчид бичжээ. Хэрвээ Долоресын барьсан зээтүүг гольфын цохиураар сорльчихвол, АНУ-ын ерөнхийлөгчтэй бүр ч илүү адилхан болно гэдгийг сэтгүүлчид бас тэмдэглэсэн байна.
Эмээ ингэж нэрд гараад байгаагаа охидоосоо мэдэж авчээ. Учир нь түүнд интернэтэд ордог гар утасбайхгүй гэнэ. Тэрээр ингэжшуугиан тарьсан шалтгааныг огт ойлгохгүй байгаа ажээ.
“Бүх юмминий үсний өнгөнөөс болсон бололтой” гэж Долорес хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ