Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг
Үдийн хоолны дараа тогтмол унтаж байх нь цусны даралт бууруулж, зүрхний тэжээлийн дутмагшилд орохоос сэргийлэхэд туслаж болох юм гэж Грекийн Афин хотын шинжээчид үзжээ.
Тэд өдрөөр дуг хийх дуртай байсан Уинстон Черчилль, Маргарет Тэтчер нарыг дагах хэрэгтэй гэжээ. Хүн өглөөний 8 цагаас шөнө дунд хүртэл сэрүүн байх ёстой гэсэн норм байгальд байхгүй. Тиймээс үдийн үед заавал унтаж байх хэрэгтэй гэж Уинстон Черчилль хэлж байжээ.
Өдөр бүр үдийн үед цаг хагас юмуу үүнээс илүү хугацаагаар унтах нь өндөр даралтны эм уух шаардлагыг багасгадгийг Лондон хотод зүрхний эмч нарын бага хурал дээр танилцуулсан судалгааны дүн харуулсан байна. Дунджаар 61 настай, даралт өндөртэй 386 хүнийг судалгаанд оролцуулжээ.
Өдөр унтаж байсан хүмүүсийн цусны даралт өглөө сэрэхүеийнхээс 4%-иар, өдөр унтаагүй хүмүүсийнхээс6%-иар бага байсан аж. Энэ нь шалихгүй бууралт хэдий ч зүрхний шигдээс авах, цус харвах зэрэг зүрх-судасны асуудлын эрсдэлийг 10%-иар бууруулж болох юм гэж шинжээчид хэлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ