Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэв
Бичил хуванцар гэдэг нь 5 мм-ээс бага голчтой бичил хэсгүүд юм. Туйлын болон далайн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Альфред Вегенер Ильк Пекен-ий ярьснаар, жижиг хэмжээтэй учраас бичил хуванцрууд нь далайн амьтдын бие организмд нэвтрэх тохиолдол байнга гардаг байна.
Эрдэмтэд 2014 оны хавар болон 2015 оны зун Хойд мөсөн далайн 5 хэсэг газраас мөсний дээж авчээ. Судалгаанд оролцсон Гуннар Гердтс-ийн ярьснаар, зарим бичил хуванцрууд 11 микрометрийн хэмжээтэй байсан аж. Энэ нь хүний үсний голчийн 1/6-тэй тэнцэх юм. Эрдэмтэд нэг литр далайн усанд 12 мянган бичил хэсгүүд байгааг илрүүлсэн нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 2-3 дахин их гэсэн үг аж.
“Бичил хуванцар” гэдэг нэр томьёог анх 2004 онд Их Британийн биологч Ричард Томпсон хэрэглэжээ. Өчүүхэн жижиг хэмжээтэй хуванцрууд нь цэвэрлэх байгууламжаар шүүгддэггүй бөгөөд тэдгээр нь далайн усанд нэвтэрч, хор бодисуудыг өөртөө шингээснээр далайн амьтдад аюул учруулдаг байна.
“Greenpeace” байгууллагын тооцоолсноор, далай тэнгист байгаа хог хаягдлын 80 хувь нь хуванцар байдаг ба түүнд агуулагддаг хорт бодисуудын улмаас жил бүр 1 сая гаруй тооны далайн шувууд, олон зуу мянган амьтад үхэж үрэгддэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ