Мексикт цаазаар авах ялыг сэргээхийг санал болгож байна

Ирэх сонгуулиар Мексикийн ерөнхийлөгчид нэр дэвшигч Бронко хочит Хайме Родригес Кальдерон тус оронд цаазаар авах ялыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлжээ.

1917 оны Үндсэн хуулиар хэд хэдэн гэмтхэрэгт ялын дээд хэмжээ хэрэглэхийг зөвшөөрдөг ч,үнэндээ тус оронд иргэний сүүлчийн гэмт хэрэгтнийг 1937 он, цэргийн гэмт хэрэгтнийг 1961 онд цаазласан байна. 2005 онд Мексик цаазаар авах ялыг цуцлажээ.

ТэрГуанахуато, Керетаро мужаар аялах явцдаа өөрийн талынхантай утаар ярьсныг РИА Новости агенгтлаг уламжилжээ.Хүчингийн болон бусад зарим гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оноох нь зөв эсэхталаар нэг сонгогчийн тавьсан асуултад Кальдерон зөв гэсэн хариулт өгсөн байна.Цаазын ял нь гэмт хэрэгтнүүдийг айлгадаг, тиймээс цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэж тэр хэлжээ.

Одоогоор дэмжлэг хүлээхгүй байгаа энэ нэр дэвшигч төрийн албанд ажиллаж байгаа хулгайч нарын гарыг тас цавчихыг түрүүнд нь санал болгосон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин