АНУ: Арменд засаглал тайван замаар шилжинэ гэж найдаж байна

АНУ-ын төрийн департамент засаглалын тайван шилжилтийг хангахын тулд оновчтой яриа хэлцээ хийхийг Арменийн бүх талд уриалаад, “шинэ засгийн газартай нягт хамтран ажиллаж” эхлэхийг тэсгэлгүй хүлээж байна гэж мэдэгдэв.

“Ирэх өдрүүд нь Арменийн ард түмэн болон тэдний сонгосон удирдагчдын хувьд түүхэн үе болж байгаа бөгөөд учир нь тэд шинэ засгийн газар эмхлэн байгуулах үйл явцыг эхлүүлж байгаа юм. Хуулийн хүрээнд засаглалын тайван шилжилтийг хангахын тулд Арменийн үндсэн хуулийн хүрээнд оновчтой яриа хэлцээ хийхийг бид бүх талд уриалж байна” гэж төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хезер Науэрт мэдэгджээ.

АНУ “харилцан сонирхож буй олон салбарт шинэ засгийн газартай нягт хамтран ажиллаж эхлэхийг тэсч ядан хүлээж байна” гэж түүний тэмдэглэснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Тус орны хуучин ерөнхийлөгч Серж Саргсяны нэрийг ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлсэнтэй холбогдуулан сөрөг хүчний цуглаан дөрөвдүгээр сарын 13-нд Ереван хотод эхлэжээ. Сөрөг хүчин түүнийг улс орныг муу удирдаж, эдийн засгийн байдлыг доройтуулсан гэж зэмлээд, “намуун хувьсгал” эхлүүлж байгааг энэ сарын 17-нд зарласан юм. Серж Саргсян дөрөвдүгээр сарын 23-нд огцорсон байна.

"Хэрвээ ард түмэн надад итгэл үзүүлвэл, ерөнхий сайдын албан тушаалд ажиллахад бэлэн байна" гэжсөрөг хүчний удирдагч Никол Пашинян мэдэгджээ. Ингэхдээ “намуун хувьсгалын” төлөөлөгч л ерөнхий сайдад нэр дэвшигч юм уу ерөнхий сайд болох ёстой гэж тэр тодруулан тайлбарласан байна.

Үүний зэрэгцээ тэр иргэний хувьд үл захирагдах өргөн олны ажиллагаанд оролцохыг өөрийн талынханд уриалжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин