Эцэг Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш эмнэлэгт хэвтэж, эрчимт эмчилгээний тасагт байгаа ажээ.Телевизийн CNN сувгаар ингэж мэдээлсэн байна.

Цусанд халдвар орсоннь ингэж хэвтэх шалтгаан болжээ. Түүнийг эмчилгээ хийлгэж байгааг Бушийн гэр бүлийн төлөөлөгчид дурдаад,мэдээ ирмэгц л түүний биеийн байдлын тухай мэдэгдэнэ гэж амлажээ.

Гэргий Барбара Бушийгнас барсны дараа эцэг Жорж Бушийн бие муудсан байна. Барбара Буш дөрөвдүгээр сарын18-нд 92 настайдаа нас барсан юм. Тэрээр бамбайн булчирхайг гэмтээж, энэ булчирхайн дааварт хордоход хүргэдэг аутоимунийн өвчин болох Грейсийн өвчинд олон жил шаналж байжээ.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч эцэг Жорж Буш 1989-1993 онд улс орныг удирдаж байсан юм. Одоо тэр 93 настай ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин