Торонтод автобусанд дайруулсны улмаас 10 хүн амь үрэгджээ
Канадын Торонто хотод жижиг автобус хүмүүсийг дайрсны улмаас арван хүн амь үрэгдэж, 15 хүн бэртэж гэмтжээ. Блумберг агентлаг ингэж мэдээлсэн байна.
Хотын цагдаагийн байгууллагын орлогч дарга Питер Юны хэлснээр, мөрдөн шалгах ажил нэлээд удаан үргэлжлэх ажээ. Болсон явдлыг харсан хэд хэдэн гэрч бий. Болсон явдал хяналтын камерт бас бичигдэж үлдсэн гэж тэр тэмдэглэсэн байна.
"Одоогоор болсон явдлыг тайлбарлаж, үүнийг терроризмтай холбох нь эртдэнэ" гэж Канадын нийгмийг аюулаас хамгаалахын сайд Ральф Гудейл мэдэгджээ.
Гэхдээ энэ явдал нь террорын ажиллагаа байсан гэж мөрдөн байцаагчид үзэж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Явган зорчигчдыг дайрсан жижиг автобусны жолоочийг баривчилж, одоо байцааж байгаа аж.Саатуулагдах үедээ тэрээр цагдааг буудна хэмээн сүрдүүлж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ