Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Өдөрт нэг бокал дарсны хэмжээтэй согтууруулах ундаа уух нь хүн төрөлхтөний 15 хувьд л эерэг үр дүн өгч болох гэнэ.

Их биш хэмжээтэй согтууруулах ундаанаас ямар нэг ашиг тусыг олох гэвэл онцгой төрлийн гентэй байх хэрэгтэй бөгөөд энэ нь 20 хүний гурваас нь л илэрдэгийг эрдэмтэд харуусан тэмдэглэжээ.Энэ судалгаа ньөдөр бүр багахан хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь зүрх-судасны системийн үйл ажиллагаанд эерэгээрнөлөөлдөг гэсэн түгээмэл санаа бодлыг дахин няцааж байна.

Үнэндээ согтууруулах ундаа таны эрүүл мэндэд сайн зүйл огт өгөхгүй бөгөөд харин ч элдэв өвчин тусах эрсдэлийг л нэмэгдүүлнэ.

Зүрхний янз бүрийн өвчин тусахад хүргэдэг өөхийг цуснаас гадагшлуулдаг сайн холестерины ялгаралтыг согтууруулах ундааны нөлөөгөөр идэвхижүүлдэг ген нэлээд хязгаарлагдмал тооны хүмүүст байдгийг Шведийн эрдэмтэд тогтоожээ.

Ийм ген хүнд байгаа хийгээд эрүүл мэнддээ ашигтайгаар дарс ууж болох дэлхийн хүн амын 15 хувьд тахамаарч байгаа эсэхийг илрүүлэх боломж олгох бүх хүнд хүртээмжтэй тестийг ирээдүйд боловсруулахаар төлөвлөж байна.Мөн ийм генгүй хүмүүст уг генийг суулгах боломжтой эсэхийг бас судлаж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин