Кофе зүрхэнд "тустай"

Кофе тогтмол уух нь зүрхний хэм алдагдах давтамжийг бууруулж болохыг Мельбурн хот дахь Австралийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн судалгаа харуулжээ.

Эрдэмтэд хоёр мянгаас 100 мянга гаруй хүн оролцсон янз бүрийн судалгааны баримтыг судласан байна.Кафеин болон зүрхний хэм алдагдах явдал хоорондоо холбоотой эсэхийг тодруулах зорилгоор ийм судалгаа хийжээ.

Кофе уухад зүрхний булчин хэт агших эрсдэл багасч байжээ. Ингэхдээ хэт агших давтамж 13%-иар буурдагийг нэг судалгаанд тэмдэглэсэн байна.

Кофеин нь тосгуурын булчин хэт агшихад түлхэц өгдөг аденозины үйлчлэлд хориг тавьж, мэдрэлийн системийн цочроогчийн үүрэг гүйцэтгэдэг гэж шинжээчид тайлбарлажээ. Хоногт дунджаар 353 миллиграмм кофеин “хэрэглэж байсан” зүрхний шигдээстэй өвчтөнүүдэд зүрхний агших давтамж хэвийн хэмжээнд орж байсныг эрдэмтэд бас дурдсан байна.

Хэрвээ хүн өдөрт 9-10 жижиг аяга кофе уусан тохиолдолд л зүрхний хэм алдагдах эрсдэл нэмэгдэж байсныг онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин