БНАСАУ пуужин, цөмийн туршилтаа зогсоож байгаагаа зарлав
Умард Солонгос пуужин, цөмийн туршилт хийхээ больж, тус орны хойд нутаг дахь цөмийн туршилтын талбайн үйл ажиллагааг зогсоож байгаагБНАСАУ-ын удирдагч Ким ЧенУн зарласныг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг уламжилжээ.
“Дөрөвдүгээр сарын 21-нээс Умард Солонгос цөмийн туршилт хийх, тив хоорондын баллистик пуужин харвахаа зогсооно... Мөн тус орны хойд нутаг дахь цөмийн туршилтын талбайг хаана” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснийг Ёнхап агентлаг иш татан дурдсан байна.
БНАСАУ-ын засгийн эрх баригч нам – Солонгосын хөдөлмөрийн намын Төв Хорооныулс төрийн товчооны хуралдаанаас ингэж шийдвэрлэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ