Химийн зэвсэг хэрэглэсэн гэх зураг авалтад оролцсон тухайгаа ярьжээ
Сирийн Дума хотод химийн халдлага хийсэн гэх найруулгын шинжтэй зураг авалтад хэрхэн оролцсон тухайгаа жаал хүү Хасан Диабтелевизийн “Россия 24” сувгийн нэвтрүүлгээр ярьсан байна.
Намайг гадаа явж байхад эмнэлэг рүү оргэж надад хэлсэн хэмээнхүү сэтгүүлчдэд тайлбарлажээ.“Ормогц намайг барьж аваад,усаар шүршиж эхлэсэн. Ингэснийхээ дараа намайг бусад хүний хамт орон дээр хэвтүүлсэн юм” гэж хүү ярьсан байна.
Хасан Диабын хэлснээр, тэр өдөр тэднийд идэх юм огт байгаагүй ажээ.Зураг авалтад оролцуулаад,түүнд цагаан будаа,хасарваань жимс, жигнэмэг өгсөн байна.
Хүүгийн ярьсныг түүний эцэг ч нотложээ. Манай хотод химийн халдлага хийсэн юм огт байхгүй гэж тэр нотлож байна. “Тэд зураг авалтад оролцуулаад, хасарваань жимс, жигнэмэг, цагаан будаа өгч, бүгдийг гэрт нь буцаасан юм билээ” гэж гэж Хасаны эцэг хэлжээ.
Дөрөвдүгээр сарын эхээр өрнөдийн орнууд Сирийн засгийн газрыг Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгасан юм. Тэгээд АНУ, Их Британи болон Франц улс Сирийн засгийн газрын объектуудад пуужингаар цохилт өгсөн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ