Барбара Буш нас нөгчжээ
АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Бушийн гэргий Барбара93 насандаа таалал төгсжээ. Тэдний албан ёсны төлөөлөгч Жим Мак Грат өөрийн Твиттерт ингэж бичсэн байна.
Бие нь муудсан хэдий ч, Барбара Буш эмнэлэгт хандахгүй гэж шийдсэнийг өмнө нь америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан юм.Зарим мэдээгээр, АНУ-ын хуучин ерөнхийлөгчийн гэргий уушигны хүнд архаг өвчинтэй байсныг хэвлэлд дурджээ.
Барбара Буш1925 оны зургаадугаар сарын 8-нд Нью-Йорк хотод төрснийг РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Тэрээр эцгийн талаасааАНУ-ын 14 дэх ерөнхийлөгч Франклин Пирсийн холын садан байжээ.Барбара зул сарын цэнгүүний үеэр Жорж Буштэй танилцаж, 1945 онд тэд хуримласан байна. АНУ-ын тэргүүн хатагтай байхдааБарбара Буш бүх нийтээр бичиг үсэгт тайлагдах ажлыг ахиулах ажлыг эрхэлж байжээ. Барбара Буш таван хүүхэд төрүүлж, 17 ач, зээ, долоон жич, зээнцэртэй амьдарч байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ