Эрдэмтэд артерийн даралтыг ихэсгэдэг 6 зүйлийг нэрлэв
Артерийн даралтын эрүүл түвшин нь зүрхний элдэв өвчин тусах, зүрхний тэжээлийн дутмагшилд орох, цус харвахаас сэргийлэхэдтуслана.
Ямар хүчин зүйлс артерийн даралт ихсэхэд нөлөөлдөгийг Америкийн зүрхний өвчин судлахнийгэмлэгийн эрдэмтэд илрүүлжээ. Судалгааны дүн эрдэм шинжилгээний “Knowridge Science Report” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Артерийн даралтын хэмжээг бууруулахын тулдхоолноосоо давсыг хасах юмуутүүний хэрэглээг өдөрт ойролцоогоорядаж нэг цайны халбага хүртэл (30 миллиграмм) багасгахыг эмч нар зөвлөж байна.
Түүнчилэн хавангийнэсрэг эм бэлдмэлхэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа бөгөөд учир нь ийм эм бэлдмэл нь цусны даралтихсэхэд нэрмээс болж, улмаар зүрхний элдэв өвчинд хүргэжмэднэ.
Жоргүйгээр худалддаг эм авахын өмнө эмийн шошгыгзаавал уншиж байх хэрэгтэйг эмч нар сануулж байна. Учир ньцусны даралт ихтэй хүмүүст сэрэмжлүүлэгөгсөн бичиг шошгон дээр байх учиртай.
Үүний зэрэгцээ согтууруулах ундаа даралт ихсэхэд нэрмээс болдог. Тиймээс согтууруулах ундааг аль болох бага хэрэглэх хэрэгтэй юм.
Мөн саунд орохдоо болгоомжтой байх хэрэгтэй бөгөөд учир нь саун дахьхүйтэн ус, өндөр температурын эрсялгаа нь эрүүл мэндэд туйлын осолтой.
Артерийн өндөр даралттай хүмүүс басөөрийн жинг онцгой нарийн хянаж, спортоорахиухан хичээллэх хэрэгтэй.
Энэ бүхний зэрэгцээялангуяа хэрвээ та суугаа ажил эрхлэдэг бол, ажлын өдөр дууссаны дараа бага зэрэг явган явж байхыг эрдэмтэдсануулжбайна.
Биеийнхэдхэн минутынхөнгөн ачаалал хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй хүмүүсийнцусны даралтыг бууруулахад туслана.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ