Кончита Вурст ХДХВ/ДОХ-той гэдгээ зарлажээ

Тайзны Кончита Вурст гэдэг нууц нэрээрээ илүүтэй танигдсан Австрийн дуучин Том Нойвирт Хүний дархлал хомсдлын вирусийн (ХДХВ) эерэг статустайгаа зарлажээ.Тэрээр Instagram-д ингэж бичсэн байна.

Ийм онош тавигдсанаас хойш олон жил болж байгааг дуучин дурджээ. Нойвирт ийм статустай болсноо нийтэд дэлгэхийг хүсээгүй ч, хуучин түнш нь үүнийг зарлана хэмээн сүрдүүлж байсныг тэмдэглэсэн байна. “Намайг сүрдүүлэх, ийм байдлаар миний амьдралд нөлөөлөх эрхийг би хэнд ч олгохгүй” гэж дуучин онцлон тэмдэглэжээ.

Тэрээр туслан дэмжиж байдаг гэр бүл,найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартаа талархал илэрхийлсэн байна.

Тайзнаа сахалтай бүсгүйн дүрээр гарсан Нойвирт 2014 онд Копенгаген хотод дууны “Евровидение” тэмцээнд түрүүлж, дэлхийд дуулиан тарьсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин