Трамп Оросын эсрэг дахин хориг тавихыг хойшлуулав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авахыг хойшлуулах захирамж өгсөн байна. “Вашингтон пост” сонин америкийн засаг захиргааны мэргэжилтний хэлснийг иш татан ингэж бичжээ.

Тэрээр үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ зөвлөлдсөний дараа ийм алхам хийхээр шийдвэрлэснийг тайлбарлаж байна. Ерөнхийлөгч бэлэн биш байсан хэдий ч, дахин хориг арга хэмжээ авах төлөвлөгөөнийтухай зарласанд дургүйцэж байгаагаа Трамп ярилцах үеэр илэрхийлжээ.

Орост шахалт үзүүлж болох бусад арга хэмжээний хүрээнд ээлжит багц арга хэмжээг хэлэлцсэн ч, Трамп зохих тогтоолд гарын үсэг зураагүйг учрыг мэдэх хүмүүс тодруулан тайлбарласан байна. Америкийн удирдагч Вашингтоны засаг захиргаанысанаанд таарсан ээлжит алхам хийхийг хүлээх болно гэж сонинд бичжээ.

Зах зээл энэ нийтлэлийг шуурхай тусгасан байна. Арилжааны тухай мэдээнээс үзвэл, даваа гарагт москвагийн цагаар 21:41 минутад доллартай харьцах рублийн ханш50 копейкаар чангарч, 61,55 рубль, харин евротой харьцах ханш 39 копейкаар өсч, 76,16 рубль болсныг хэвлэлд дурджээ.

Сирийн ерөнхийлөгч Башар АсадыгОрос улс дэмжиж байгаагаас болоод дахин хязгаарлах арга хэмжээ авахад Вашингтоны засаг захиргаа бэлэн байгааг дөрөвдүгээр сарын 14-нд мэдээлсэн юм.Шинэ хориг нь сирийн эрх баригчдад бараа т аваар нийлүүлдэг компаниудыг хөндөх байжээ.

Дөрөвдүгээр сарын 16-нд АНУ оросын олигархиуд, төрийн албан хаагчид, төрийн компаниудын топ- менежерүүдийн эсрэг хориг арга хэмжээ авч, ингэсний дараа оросын фондын захзээлуналтад орж, харин рублийн ханш жил хагасын өмнөх хамгийн доод хэмжээнд хүрсэн юм.

Ерөнхийлөгч Трамп оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзахыг яалт ч үгүй хүсч, хэрвээ хоёр тал сайн харилцаатай байвал дэлхий ертөнцийн хувьд сайнбайх болно, гэхдээ энэ нь Оросын үйлдлээс шалтгаална гэж үзэж байгаа ажээ. Америкийн засаг захиргааны тэргүүнийг Флорида муж улсад ажиллах үеэр түүнийхэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс даваа гарагт сэтгүүлчдэд ингэж мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин