Эрүүл мэнддээ уршиггүйгээр ууж болох согтууруулах ундааны хэмжээ
Эрүүл мэнддээ хохирол учруулахгүйгээр долоо хоногт ууж болох согтууруулах ундааны дээд хэмжээ нь 100 грамм цэвэр спирт (4%-ийн хатуулагтай 2,5 литр шар айраг юмуу 13%-ийн хатуулагтай 875 миллилитр дарс) юм. Дэлхийн 19 орны согтууруулах ундаа хэрэглэдэг 600 мянган хүнийг оролцуулан судалгаа явуулсан Британийн зүрхний өвчний сангийн эрдэмтэд ийм дүгнэлт хийснийг MedicalXpress сайтад бичжээ.
Энэ хэмжээг хоёр дахин хэтрүүлвэл наслалт наад зах нь 1-2 жилээр богиносгоно. Долоо хоногт 350 граммаас илүү цэвэр спирт уувал наслалт 4-5 жилээр богиносно гэдгийг эрдэмтэд тэмдэглэж байна.
Үүнээс гадна, согтууруулах ундаа нь зүрх-судасны элдэв өвчин цус харвалт, зүрхний тэжээлийн дутмагшил, гол судасны бүлхэн, зүрх гэмтээсэн даралт хэт ихсэх өвчин даамжрахтай холбоотой юм гэж эрдэмтэд дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ