АНУ Сирид хэзээ цохилт өгөх вэ?
АНУ болон түүний холбоотнууд энэ долоо хоног дуусахаас наана Сирид цохилт өгөхгүй байх хэмээн таамаглаж байна. Телевизийн CNN суваг ингэж мэдээлжээ.
АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп Сирид авах арга хэмжээний тухай эцсийн шийдвэрийг хараахан гаргаагүй байгааг тодруулан тайлбарлаж байна. Одоо тэрээр янз бүрийн хувилбар хэлэлцсээрбайгаа ажээ.
“Бидэнд хэд хэдэн хувилбар бий. Энэ бүх хувилбарыг хэлэлцэж байгаа, эцсийн шийдвэр гаргаагүй” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс ярьсан байна.
Сирийн эрх баригчдын эсрэг цэргийн хүч хэрэглэхээр Трампын шийдвэр гаргах хугацаа дөрөвдүгээр сарын 11-ний лхагва гарагт дууссан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ